Судалгаа дэлгэрэнгүй

Судалгааны дэлгэрэнгүй

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэмжүүр үзүүлэлт боловсруулах нь

Улс төр

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхүүдийн хэмжүүр үзүүлэлт боловсруулах.

0 өдөрДуусах хугацаа
0Судлаач
ДууссанСудалгааны явц
NoneСанхүүжилт
Надад сануулах

Судалгааны үндэслэл:

 ЗСДС болон ТУС Солюшн ХХК хамтран 2018-2019 онд гүйцэтгэсэн “Үндсэн хуулийн үзэл баримтлалыг системийн загвараар шинжилж, дүрслэх нь” нийгмийн нэгж системийн инженерчлэлийн судалгааны үр дүнгээр Монгол улсын иргэдийн нэгдмэл зорилгыг Үндсэн хуулийн оршилд “Монголын ард түмэн бид … Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” гэж тодорхойлсон нь нийгмийн оршин тогтнох үндэс болж байна. Энэхүү зорилгын тайлал нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхүүд юм гэж дүгнэсэн. Эндээс бид нийгмийнхээ зорилгын хэрэгжилтийг нэгдсэн хэмжүүрээр үнэлэхэд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхүүдийн нэгдсэн хэмжүүр шаардлагатай болсон. Иймд нийгмийн зорилгын хэрэгжилтийг үнэлэх нэгдсэн хэмжүүр боловсруулах хэрэгцээнд үндэслэн дараах судалгааг эхлүүлсэн.

Хүрэх үр дүн: Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн заалт тус бүрт хэмжүүр үзүүлэлтийн хувилбартай болно.

Судалгааны арга, аргачлал: 

Системийн онол, системийн шинжилгээний тухай- Системийн онол, сэтгэлгээ нь XIX зуунаас хөгжиж ирсэн бөгөөд Системийн ерөнхий онолыг тодорхойлсон Карл Людвиг фон Берталанфи, Системийн хандлагын менежментийг үндэслэгч Руссел Акоф, Оюун санааны загварыг боловсруулсан Питер Сенге, Системийн зохицол ба тэнцвэртэй байдлын үндэслэгч Уильям Росс Эшби нар нь гол төлөөлөгчид юм.
Системийн онол, логик сэтгэлгээний арга зүй, сэтгэл зүйн шинжлэх ухаанд суурилсан Тохиргоотой Угсардаг Систем /ТУС/ -ийн загварыг ТУС Солюшн компани боловсруулан гаргасан бөгөөд энэхүү загвар 5 суурь дэд тогтолцоонуудаас бүрдэнэ. Үүнд:

  1. Үзэл баримтлалын дэд тогтолцоо
  2. Үүргийн дэд тогтолцоо
  3. Мэдээллийн урсгалын дэд тогтолцоо
  4. Эргэх холбооны дэд тогтолцоо
  5. Хэмжүүр үзүүлэлтүүдийн дэд тогтолцоо

ТУС загвар нь тухайн системд оролцогч талуудын суурь хэрэгцээнүүдийг уялдуулан нэгдмэл зорилго бүхий харилцан үүрэг хүлээж үр шим хүртдэг тогтолцоог бий болгож чаддагаараа онцлогтой юм. ТУС Солюшн компанийн боловсруулсан загварын дагуу аливаа систем нь дээр дурдсан 5 дэд тогтолцооны хүрээнд тодорхой хэв шинжүүдийг бүрдүүлэх замаар хэвийн үйл ажиллагаатай буюу зорилгоо тууштай хэрэгжүүлэх чадвартай болно гэж үздэг. Систем нь эдгээр хэв шинжүүдийг бүрдүүлсэн эсэхийг тодорхойлох байдлаар тухайн системийн хэвийн үйл ажиллагааг тоон утгаар хэмжих шинжилгээ, оношилгооны аргачлалыг мөн боловсруулсан.
Өнгөрсөн хугацаанд энэхүү шинжилгээ, оношилгооны аргачлалыг төрийн, төрийн бус болон бизнесийн салбарын төрөл бүрийн нийт 50 гаруй байгууллагад шинжилгээ, оношилгоо хийх замаар туршиж үзсэн. Эдгээр шинжилгээ, оношилгооны үр дүнд тухайн системүүдэд асуудал үүсгэж буй шалтгаан буюу доголдлуудыг субъектив бус байдлаар оновчтой илрүүлсэн нь тухайн систем цаашдаа зорилгоо тууштай хэрэгжүүлэх чадвартай систем болох суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Platinium Sponsors - 200K or more pledged

Golden Sponsors - 100K to 200K pledged

Media Sponsor - Constant media broadcasting

0 Судлаачид

Түгээмэл асуулт харуилт

Асуулт асуух

1 Comment

  1. Jordan B. Goodale
    2 days ago Reply

    Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Equidem e Cn. Sequitur disserendi ratio cognitioque naturae; Nunc vides, quid faciat. Duo Reges: constructio interrete. Memini vero, inquam; Quis Aristidem non mortuum diligit?