“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЖИШИГ ЗАГВАРЫН СУУРЬ ХЭВ ШИНЖҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЖ, СИСТЕМИЙН ЗАГВАРААР ДҮРСЛЭХ НЬ” СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Capture.JPG

2019/10/23

Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-аас “Ерөнхий боловсролын сургуулийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааны ажлыг эхлүүлж байна. 

Судалгааны үндэслэл:

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт заасан Монгол улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролын үнэ төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно гэсэн эрхийн хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах судалгааг сонгон авсан. 2019 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж хангалттай хэдий ч сургалтын чанарын асуудал тодорхойгүй хэвээр байна. Улмаар нийгэмд “Сайн сургууль” гэж ямар сургуулийг хэлэх вэ гэдэг асуултад нийтээр ойлголт нэгдсэн хариултгүй байна. 

Судалгааны зорилго:

Ерөнхий боловсролын сургуулийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх. 

Хүрэх үр дүн:  

  1. Тохиргоотой Угсардаг Системийн /ТУС/ загварын дагуу ерөнхий боловсролын сургуулийн тогтолцооны оролцогч талуудын хүлээж буй үүрэг, үүргийн гүйцэтгэл, зорилго ба үүргийн мониторинг, хүрч буй үр дүн, оролцогч талуудын хүртэж буй үр шим, тогтолцоог сайжруулахад гаргаж буй санал санаачлага, үйл ажиллагааны төлөвлөөгөө хийж буй үйл явцыг нарийвчлан тодорхойлно. 

  2. ТУС загварт суурилан ерөнхий боловсролын сургуулийн жишиг болон өнөөгийн тогтолцооны дүрслэлийг боловсруулна. 

Судалгааны практик ач холбогдол:

  Ерөнхий боловсролын сургуулийн жишиг загварын дүрслэл бий болсноор тус тогтолцооны оролцогч талуудын үүрэг хүлээн оролцох оролцоог нэмэгдүүлэх, ойлготыг нэгтгэхэд үр дүнтэй хэрэгсэл болно. 

Судалгааны арга, аргачлал: 

Системийн онол, системийн шинжилгээний тухай- Системийн онол, сэтгэлгээ нь XIX зуунаас хөгжиж ирсэн бөгөөд Системийн ерөнхий онолыг тодорхойлсон Карл Людвиг фон Берталанфи, Системийн хандлагын менежментийг үндэслэгч Руссел Акоф, Оюун санааны загварыг боловсруулсан Питер Сенге, Системийн зохицол ба тэнцвэртэй байдлын үндэслэгч Уильям Росс Эшби нар нь гол төлөлөгчид юм.
Системийн онол, логик сэтгэлгээний арга зүй, сэтгэл зүйн шинжлэх ухаанд суурилсан Тохиргоотой Угсардаг Систем /ТУС/ -ийн загварыг ТУС Солюшн компани боловсруулан гаргасан бөгөөд энэхүү загвар 5 суурь дэд тогтолцоонуудаас бүрдэнэ. Үүнд:

  1. Үзэл баримтлалын дэд тогтолцоо

  2. Үүргийн дэд тогтолцоо

  3. Мэдээллийн урсгалын дэд тогтолцоо

  4. Эргэх холбооны дэд тогтолцоо

  5. Хэмжүүр үзүүлэлтүүдийн дэд тогтолцоо

ТУС загвар нь тухайн системд оролцогч талуудын суурь хэрэгцээнүүдийг уялдуулан нэгдмэл зорилго бүхий харилцан үүрэг хүлээж үр шим хүртдэг тогтолцоог бий болгож чаддагаараа онцлогтой юм.

ТУС Солюшн компанийн боловсруулсан загварын дагуу аливаа систем нь дээр дурдсан 5 дэд тогтолцооны хүрээнд тодорхой хэв шинжүүдийг бүрдүүлэх замаар хэвийн үйл ажиллагаатай буюу зорилгоо тууштай хэрэгжүүлэх чадвартай болно гэж үздэг. Систем нь эдгээр хэв шинжүүдийг бүрдүүлсэн эсэхийг тодорхойлох байдлаар тухайн системийн хэвийн үйл ажиллагааг тоон утгаар хэмжих шинжилгээ, оношилгооны аргачлалыг мөн боловсруулсан.
Өнгөрсөн хугацаанд энэхүү шинжилгээ, оношилгооны аргачлалыг төрийн, төрийн бус болон бизнесийн салбарын төрөл бүрийн нийт 40 гаруй байгууллагад шинжилгээ, оношилгоо хийх замаар туршиж үзсэн. Эдгээр шинжилгээ, оношилгооны үр дүнд тухайн системүүдэд асуудал үүсгэж буй шалтгаан буюу доголдлуудыг субьектив бус байдлаар оновчтой илрүүлсэн нь тухайн систем цаашдаа зорилгоо тууштай хэрэгжүүлэх чадвартай систем болох суурь нөхцлийг бүрдүүлж байна.

Түүнчлэн нийгмийн судалгаанд өргөн хэрэглэдэг ярилцлага, баримт бичигт дүн шинжилгээ хийх болон агуулгад дүн шинжилгээ хийх /контент-анализ/ зэрэг аргуудыг ашиглана. 

Судалгаа хийхэд мөрдсөн зарчмууд: 

  1. Баримт, нотолгоонд тулгуурлан дүгнэлт гаргах

  2. Тогтоосон аргачлалыг мөрдөх 

Судлагдахууны хүрээ: 

  1. Хууль 

  2. Эрх зүйн баримт бичгүүд 

  3. Судалгааны тайлангууд

Судалгааны баг нь 15 өөр мэргэжлийн 14 эмэгтэй, 4 эрэгтэй буюу нийт 18 судлаачдаас бүрдэж байна. Судлаачдын багийн судлаачид долоо хоног бүрийн Даваа гарагт уулзалт хийн, ойлголтоо нэгтгэж судалгааны ажлыг ахиулсаар байна. 




Сүүлд нэмэгдсэн

ыгж.jpg

Нийтэлсэн: 2019/11/14

“ЕБС-ийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар шинжилж дүрслэх нь” судалгааны ажил эхэллээ

“ЕБС-ийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар шинжилж дүрслэх нь ” судалгааг хийснээр ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг н...

Дэлгэрэнгүй
Capture.JPG

Нийтэлсэн: 2019/10/23

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЖИШИГ ЗАГВАРЫН СУУРЬ ХЭВ ШИНЖҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЖ, СИСТЕМИЙН ЗАГВАРААР ДҮРСЛЭХ НЬ” СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Тохиргоотой Угсардаг Системийн /ТУС/ загварын дагуу ерөнхий боловсролын сургуулийн тогтолцооны оролцогч талуудын хүлээж буй үүрэг, үүргийн гүйцэтгэл, зорилго...

Дэлгэрэнгүй
family_background_parents_grandparents_children_icons_cartoon_design_6838181.jpg

Нийтэлсэн: 2019/09/04

Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-аас “Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааны ажлыг эхлүүлж байна

Уг судалгааны зорилго нь залуу судлаачдыг судалгааны арга зүйд суралцуулах, жишиг гэр бүлийн загвар боловсруулахад оршиж байна.

Дэлгэрэнгүй