“ЕБС-ийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар шинжилж дүрслэх нь” судалгааны ажил эхэллээ

ыгж.jpg

2019/11/14

“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ нь 1992 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1993 оноос залуучуудад судалгаа шинжилгээний арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ШУТИС-БУХС-тай хамтран “Эрдмийн шувуу” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Бид 2013 оноос хойш үйл ажиллагаагаа өргөтгөн “Танин мэдэх аргад суралцах зорилготой залууст сэтгэлгээгээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх  замаар харилцан үнэ цэнэ бүтээдэг талбар болно” гэсэн хэтийн зорилготойгоор сургалт, судалгаа, онлайн болон танхимын хэлэлцүүлэг, төсөл, хөтөлбөр зохион байгуулах зэргээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ нь системийн онол, логик сэтгэлгээний арга зүй, сэтгэл зүйн шинжлэх ухаанд суурилсан Тохиргоотой Угсардаг Систем /ТУС/-ийн загварыг ашиглан 2018.07.20-2019.02.20 хүртэл 7 сарын хугацаанд “Үндсэн хуулийн үзэл баримтлалыг системийн загвараар шинжлэн дүрслэх нь” судалгааны ажлыг гүйцэтгэж, үр дүнгээ танилцуулсан. Харин тун удахгүй “Агаарын бохирдлоос сэргийлэх хариуцлагын тогтолцооны суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” мөн “Жишиг гэр бүлийн хэв шинжүүдийг тодорхойлж системийн загвараар дүрслэх нь” судалгааны ажлуудыг хийж, үр дүнгүүдээ нэгтгэн тайлангаа танилцуулахаар бэлдэж байгаа аж. Тус байгууллага нь яг одоогийн байдлаар “ЕБС-ийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь ” судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм байна. 

Уг судалгаагаар Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д заасан иргэний сурч боловсрох эрхийг хангах, төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэгүй олгох үйл ажиллагааг системийн загвараар шинжлэн төр, сургууль, сурагч, эцэг эх гэх мэт системийн оролцогч талуудын харилцан уялдаатай үүргүүдийг тодорхойлж үүргийн гүйцэтгэлд хяналт тавих, сайжруулах тогтолцооны загварыг дүрслэх юм. 

Дэлхийн улс орнууд боловсролын салбарыг тухайн орны хөгжлийн гол тулгуур гэж үздэг. Тэр дундаа ерөнхий боловсрол нь боловсролын тогтолцооны хамгийн чухал үе шат бөгөөд тэндээс хүн насан туршид хэрэглэх онол, практик мэдлэг, нийгэмд амьдрах дадал, дээд боловсрол эзэмшихэд шаардлагатай суурь мэдлэгийг олж авдаг хэмээн үзэж байна. Мөн ерөнхий боловсролын чанараар тухайн орны иргэдийн хөдөлмөрийн бүтээмж тодорхойлогддог байна. 

Тэгвэл Монгол улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 803 сургууль сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаагаас төрийн өмчийн 656, хувийн өмчийн 147 сургууль байна. Нийт сургуулийн 69,8% буюу 558 сургууль хөдөө орон нутагт, 30,2% буюу 245 сургууль Улаанбаатар хотод сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна. Гэсэн хэдий ч ЕБС-ийн чанар, стандарт хангалттай түвшинд байхгүй байгаагаас гадна САЙН СУРГУУЛЬ гэх ойлголтыг харьцуулах загварыг хараахан дүрслэн гаргаагүй байна. Тиймээс “ЕБС-ийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар шинжилж дүрслэх нь ” судалгааг хийснээр ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд САЙН СУРГУУЛЬ гэдэг ойлголтыг харьцуулах жишиг загвартай болох нь бидний  хамгийн том зорилго, хүртэх үр шим гэж үзэж байна. 




Сүүлд нэмэгдсэн

ыгж.jpg

Нийтэлсэн: 2019/11/14

“ЕБС-ийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар шинжилж дүрслэх нь” судалгааны ажил эхэллээ

“ЕБС-ийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар шинжилж дүрслэх нь ” судалгааг хийснээр ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг н...

Дэлгэрэнгүй
Capture.JPG

Нийтэлсэн: 2019/10/23

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЖИШИГ ЗАГВАРЫН СУУРЬ ХЭВ ШИНЖҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЖ, СИСТЕМИЙН ЗАГВАРААР ДҮРСЛЭХ НЬ” СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Тохиргоотой Угсардаг Системийн /ТУС/ загварын дагуу ерөнхий боловсролын сургуулийн тогтолцооны оролцогч талуудын хүлээж буй үүрэг, үүргийн гүйцэтгэл, зорилго...

Дэлгэрэнгүй
family_background_parents_grandparents_children_icons_cartoon_design_6838181.jpg

Нийтэлсэн: 2019/09/04

Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-аас “Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааны ажлыг эхлүүлж байна

Уг судалгааны зорилго нь залуу судлаачдыг судалгааны арга зүйд суралцуулах, жишиг гэр бүлийн загвар боловсруулахад оршиж байна.

Дэлгэрэнгүй